Иота хар салхи Никарагуаг дайрчээ

Хар салхины үндэсний төвөөс Никарагуагийн эрэгт 155 милийн хурдтай Иота хар салхи шуурсан гэж мэдээлэв. Дөрөвдүгээр ангиллын хар салхи даваа гарагт орон нутгийн цагаар 22.40 цагийн орчимд Хауловер хотыг дайрсан байна (манай цагаар мягмар гаригийн 11 цаг 40 минут). Энэ сарын эхээр Эта хар салхи дэгдэсний улмаас 200 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн сураггүй алга болсон газраас урагш 15 милийн зайд оршдог юм. Иота хар салхи Төв Америкийн далайн эрэг рүү дайран өнгөрөхдөө таван ангиллын шуурганаас ялимгүй суларсан боловч цаг уурчид “амь насанд аюултай шуурга” болон “гамшигт салхи, гэнэтийн үер, хөрсний гулгалт” үүсэхээс сэрэмжлүүлэв. Хөрш Гондураст амралтын өдрөөс … Continue reading Иота хар салхи Никарагуаг дайрчээ